Та энд байна: Nokia Монгол улс - Эхлэл  Nokia-ны тухай  Асуулт – Хариулт
Сайтад хайх

Асуулт – Хариулт

1. Гар утсыг жинхэнэ эсэхийг яаж мэдэх вэ?

Та гар утас авах гэж төлөвлөж эсвэл худалдан авсан утсаа оригинал эсэхийг шалгахыг хүсэж байна уу? Хэрхэн шалгах тухай дараалсан дүрмийг анхааралтай уншина уу. .

Эхний ээлжинд гар утас бүр программ хангамжинд бүртгэгдсэн өөрийн давтагдагшүй IMEI-код той байдаг гэдгийг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Үүнийг мэдэхийн тулд *#06# дарахад – дэлгэцэн дээр IMEI-код гарах болно. Энэхүү код нь гар утасны хайрцган дээр ба гар утсан дахь зай буюу батарейны доор наасан кодтой таарч байх ёстой.

Гар утасны гаднах төрхөд анхаарлаа хандуулаарай, гэхдээ энэ нь зөвхөн шалгах явцын эхлэл гэдгийг санах нь зүйтэй.

Нэгдүгээрт, Гадаад төрх нь Nokiа компанийн албан ёсны сайт дээр танилцуулсан загвартай тохирч байна уу? Хуурамч утас оригинал загвараас өөр байх нь элбэг байдаг. Хуурамч утасны угсралтын чанар нь мэдэгдэхүйц гадаад сэв гэмтэлтэй байж болзошгүй.

Хоёрдугаарт, товчлуурууд ба цэс. Монгол улс руу нийлүүлж буй бараг бүх утас нь кирилл ба латин үсгийн аль алиныг наасан товчлууруудтай байх ба, цэсээ орос хэл рүү шилжүүлэх боломжтой. Гэвч, сертификатчилагдаагүй, хуурамч утаснууд орос цэсээр хангагдсан байж болно .

Оригинал “цагаан” Nokia гар утсанд байх ЁСГҮЙ зүйлс:

1. Гадаад үсгүүдтэй товчлуурууд (англи хэлнээс бусад);
2. Утасны цэсэнд дэх хэлнүүд хэсэгт – европын бус орнуудын хэл (жишээ нь, араб, иврит, хятад г.м.);
3. Корпус дээр үйлдвэрлэгчийн логоны хамт холбооны операторын лого байх ёсгүй (жишээ нь, Vodafone, Orange, T-mobile г.м. )
4. Асаах үед операторын реклам эсвэл лого байх ёсгүй.

Гуравдугаарт, утасны заавар орос хэл дээр байгаа эсэхийг заавал анхаарах хэрэгтэй.

Nokia копораци мөн албан ёсны цэгүүдээс худалдан авсан утас нь таны аюул байдлыг хангах болно гэдгийг танд анхааруулж байна. Хуурамч зай буюу батарейтэй, сертификатгүй утас Таны эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй.

Хэрэглэгчдэд зөвхөн сертификаттай бараа худалдан авахыг Nokia зөвлөж байна. Энэ нь утасны чанартай, удаан эдэлгээ, баталгаат хугацааны засвар үйлчилгээ, ашиглахад хялбар байх нөхцөлийг хангаад зогсохгүй хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангана.

 

2. Хамгийн сүүлийн үеийн Nokia гар утаснууд худалдаанд гарч эхэлснийг хэрхэн мэдэх вэ?

Та Nokia фимийн бүтээгдэхүүний тухай хамгийн найдвартай мэддээллийг тухайн газрынхаа албан ёсны Nokia жижиглэн худалдааны цэгүүдээс авах боломжтой. Дэлгүүрүүд хэсгээс тантай хамгийн ойр орших жижиглэн худалдааны цэгүүдийг олж болно.

 

3. Nokia фирмийн бүтээгдэхүүний үнийн талаар хаанаас мэдээлэл авч болох вэ?

Та үнийн талаарх мэдээллийг тухайн газрынхаа албан ёсны жижиглэн худалдааны Nokia цэгүүдээс авч болно. Манай сайтны Дэлгүүрүүд хэсгээс тантай хамгийн ойр орших жижиглэн худалдааны цэгүүдийг олно уу.

 

4. Миний Nokia гар утсанд ямар нэмэлт хэрэгслүүд (чихэвч, батарей г.м.) тохирох вэ?

Таны гар утсанд тохирох нэмэлт хэрэгслүүдийн жагсаалтыг та өөрийн утасны загварт зориулсан интернет хуудсууд дээр олох болно.
Нэмэлт хэрэгслүүд хэсэгт өөрийн гар утасны загварыг сонгоно уу.
Таны гар утасны загварын дугаар утсан дахь наалт дээр бий. Жишээг харна уу

 

5. Миний Nokia гар утсанд автомашины ямар комплект тохирох вэ?

Таны гар утсанд тохирох автомашины комплектын жагсаалтыг тухайн модельд зориулсан интернет – хуудаснаас олоорой.
Нэмэлт хэрэгслүүд хэсгээс өөрийн гар утасны загварыг сонгоно уу.
Таны утасны загварын дугаар утсан дахь наалт дээр бий. Жишээг харна уу